- IPEX гэж юу вэ?
- IPEX нь ТББ-д бүртгэлтэй монгол бүтээлийн лицензийг онлайнаар худалдан авах зах зээл юм.
- Лиценз хэрхэн худалдан авах вэ?
- «Бүх бүтээл» хэсгээс бүтээлээ сонгож, дэлгэрэнгүй хуудсанд нь лицензийн төрлөө сонгоод «Худалдан авах» дарж төлбөрөө төлнө. Амжилттай болсны дараа гэрчилгээ «Миний лицензүүд» хэсэгт гарч ирнэ.
- Нэг бүтээл дээр яагаад олон үнэ байдаг вэ?
- Лицензийн төрөл, хугацаа, хамрах хүрээнээс шалтгаална. Дуу нь ая, үг гэсэн бүрэлдэхүүнтэй бол тэдгээрийг тусад нь эсвэл бүтнээр нь авах боломжтой.
- Ямар төлбөрийн хэрэгсэл дэмждэг вэ?
- QPay эсвэл банкны картаар (Paylink) төлнө. Тухайн үед идэвхтэй төлбөрийн хэрэгсэл төлбөрийн алхамд харагдана.